CRYO Mongolia · Recovery Center

Хэрэглэгчийн мэдээлэл устгуулах

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 сарын 30

Та CRYO Mongolia бүртгэл болон түүнтэй холбоотой хувийн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах эрхтэй.

Хүсэлт гаргах алхам

  1. cryomongolia@gmail.com хаяг руу “Хэрэглэгчийн мэдээлэл устгуулах хүсэлт” гэсэн гарчигтай и-мэйл илгээнэ.
  2. Бүртгэлдээ ашигласан и-мэйл хаяг болон нэрээ бичнэ. Нууц үгээ хэзээ ч илгээхгүй.
  3. Бид бүртгэлийн эзэмшигчийг аюулгүй аргаар баталгаажуулж, хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэнэ.
  4. Баталгаажсан хүсэлтийг 30 хоногийн дотор гүйцэтгэж, үр дүнг и-мэйлээр мэдээлнэ.

Устгах мэдээлэл

Хэрэглэгчийн профайл, social login холбоос, захиалгын хувийн мэдээлэл болон хэрэглэгчтэй шууд холбогдох бусад өгөгдлийг устгана эсвэл нэргүйжүүлнэ. Санхүү, татвар, маргаан шийдвэрлэх зэрэг хуулиар хадгалах шаардлагатай мэдээллийг зөвхөн шаардагдах хугацаанд хязгаарлагдмал байдлаар хадгалж болно.

Facebook холбоосыг салгах

Та Facebook-ийн Settings → Apps and Websites хэсгээс Cryo Mongolia аппын хандалтыг цуцалж болно. Энэ нь Facebook-ийн зөвшөөрлийг салгах боловч манай систем дэх мэдээллийг бүрэн устгахын тулд дээрх и-мэйл хүсэлтийг мөн илгээнэ үү.

Холбоо барих

И-мэйл: cryomongolia@gmail.com
Утас: 7570 7080

← Нүүр хуудас